БИД РАПАСОЛ

YOUR INDUSTRIAL PARTNER

RAPASOL CZ нь залуу, эрчимтэйгээр тогтвротой хөгжиж буй байгууллага бөгөөд үүсэл нь 2018 оны хоёрдугаар хагаст гол нь ажил эрхлэлтийн чиглэлээр зөвлөх, зуучлалын үйлчилгээ үзүүлэх бүтцийн өөрчлөлт хийсэн үеэс эхлэлтэй гэж үздэг. Гэсэн хэдий ч компанийн түүх 2014 оноос эхтэй. Одоогоор манай байгууллага зөвлөх үйлчилгээ болон агентлагийн үйл ажиллагааны чиглэлээр Чех болон Европын зах зээлд томоохон тоглогчдын тоонд багтдаг. Манай үйлчилгээ нь таны бизнесийн найдвартай хэсгийг бүрдүүлнэ.

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО

Өнөөгийн орчин үеийн, дэвшилтэт эрин үе нь корпорацийн ихэнх салбарын хөгжил, хөгжлийн хурдацтай өсөн нэмэгдэж буй хандлагаар тодорхойлогддог. Бид үүнийг маш сайн ойлгон мэдэж байгаа бөгөөд бидний урт хугацааны эрхэм зорилго бол байнгын болон шинэ хэрэглэгчидтэй үргэлж ойр байж, тэднийг шинэлэг, улам өндөр чанартай үйлчилгээ, бүтээгдэхүүнээр хангах явдал юм. Зөвхөн ингэж л бид өөрсдийн болон үйлчлүүлэгчдийнхээ байгууллагын өсөлтийн хөгжил чанарын үндэс суурийг хангах бөгөөд энэ нь цорын ганц арга зам юм гэж бид үзэн ойлгож байна.

БИДНИЙ АЛСЫН ХАРАА

RAPASOL CZ ХХКомпанийг үүсгэн байгуулагдан ажиллаж эхэлснээс хойш бидний зорилго нь тогтвортой, урт хугацааны өсөлт юм. Бидний алсын хараа бол үйл ажиллагааныхаа чиглэлээр Европын хүлээн зөвшөөрөгдсөн дистрибьютер болох явдал юм. Энэхүү бага биш зорилгод хүрч биелүүлж чадна гэдэгт бид итгэж байгаа бөгөөд энэ сорилттой нүүр тулан тууштай даван туулахаар шийдсэн. Энэхүү зорилгод хүрэх цорын ганц арга зам бий: өндөр чанартай баг – бизнесийн найдвартай түншүүд – алдаа өөгүй үйлчилгээ – сэтгэл ханамжтай үйлчлүүлэгчид.

БИДНИЙ СТРАТЕГИ

RAPASOL CZ ХХК-ийн бодлого нь тогтвортой өсөлтийг бий болгож, тогтвортой байлгахад чиглэсэн урт хугацааны стратеги дээр суурилдаг. Богино болон урт хугацааны зорилгодоо хүрэх гол арга зам бол санал болгож буй үйлчилгээний чанар, найдвартай байдал, мэргэжлийн ур чадварыг байнга дээшлүүлэх, дотоод үйл ажиллагааг сайжруулах явдал юм. Бидний өдөр тутмын үйл ажиллагааны агуулга болсон үйлчлүүлэгчдийн суурь баазын тогтвортой байдал, өсөлтийг хангах нь тавьсан зорилгодоо хүрэх салшгүй хэсэг юм.

БИД ТАНЫ БИЗНЕСЫН ТӨЛӨӨ БҮХИЙГ ХИЙЖ БАЙНА

  • Бидэнтэй хамтран ажилласнаар дараахь зүйлсийг авах болно.

  • Мэргэжлийн хандлага, дэмжлэг

  • Сайтар баталгаажуулсан, өндөр чанартай ажилчид

  • Таны бизнест тохируулсан үйлчилгээ

  • Урт хугацааны эдийн засгийн өсөлтөд чиглэсэн найдвартай бизнесийн түнш

Rapasol