slide 1
slide 1

БИ РАПАСОЛ

Бид үйлдвэр аж ахуйн салбарт ялангуяа үйлдвэрлэл болон хангамжийн байгууллагад ажлын байр олоход зуучлах асуудлаар мэргэшсэн.

ХҮНИЙ НӨӨЦИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

,

АГЕНТЛАГИЙН АЖИЛ ЭРХЛЭЛТ

Харилцагчиддаа зөвлөх, зуучлах үйлчилгээ үзүүлэх нь РАПАСОЛ ЦЗ / RAPASOL CZ компанийн гол тулгуурын нэг. Бидний зорилго бол үйлчлүүлэгч бүртэй нэг бүрчлэн хэд хэдэн шалтгааны улмаас харьцах явдал юм. Тэдний нэг нь борлуулалт, борлуулалтын салбарт бидний өргөн хүрээтэй туршлага юм. Хувь хүний арга барил нь компанийн амжилттай шууд холбоотой. Дараагийн нэг хамгийн чухал шалтгаан бол манай үйлчлүүлэгч нэг бүрийн ялгаатай байдал бөгөөд тэдгээрийн дунд үйлдвэрлэлийн үйл явц, хүний нөөцийг удирдах арга барил, компанийн ерөнхий үзэл баримтлал ба мэдээжийн хэрэг алсын хараа, зорилгын олон талт байдал зэрэг нь мэдэгдэхүйц ялгаатай байдаг. Манай компанийн үзэл баримтлал нь тухайн аж ахуйн нэгжид тохирсон боловсон хүчний үйлчилгээг оновчтой байлгах буюу бий болгоход оршино.

Бидний тодорхой стратеги бол Чех, Европын зах зээл дээрх жижиг болон хамгийн том үйлчлүүлэгчдэд зориулсан хүний нөөцийн менежментийн асуудлыг найдвартай, оновчтой болгох үйлчилгээг үзүүлэх явдал юм. Хөдөлмөрийн зах зээл нь Чехийн төдийгүй Европын эдийн засгийн хурдацтай өөрчлөгдөж, байнга хөгжиж буй салбар гэдгийг бид мэддэг тул тухайн улс орнуудын орон нутгийн болон хамгийн гол нь дэлхийн хөгжлийн чиг хандлагыг бид хянахыг хичээдэг. Бид судалгааныхаа үр дүнг засварлан тохируулж, санал болгож буй үйлчилгээ нэг бүрдээ ашигладаг бөгөөд ингэснээр эдгээр мэдлэгүүдийг үйлчлүүлэгчиддээ дамжуулж, хуваалцдаг. Манай үйлчлүүлэгчид голчлон Европын холбоо болон бусад орнуудын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэл, түгээлтийн компаниуд байдаг. Манай үйлчилгээний үзэл баримтлал нь эдгээр үнхээр хамгийн шаардлага өндөртэй үйлчлүүлэгчдийн санаанд хүрч чадна.

БИДНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА

БИДНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ

Ажилчдад зориулсан зөвлөх үйлчилгээ

Боловсон хүчний зөвлөх үйлчилгээ; мэдээллийн үйл ажиллагаа нь ажил хайгчдад зориулагдсан; ажил эрхлэлт үйлчилгээ нь хөдөлмөрийн зах зээл дээр идэвхтэй ажил хайж байгаа хүмүүст тохирох ажлын байрыг идэвхтэй хайхад чиглэгддэг.

Ажил олгогчдод зориулсан зөвлөх үйлчилгээ

Ажил олгогчдод зориулсан боловсон хүчний зөвлөх үйлчилгээний чиглэлээр бид корпорацийн үйлчлүүлэгчдэд зориулсан өндөр мэргэшсэн ажилчдыг хайж олох ажлыг гүйцэтгэдэг.

Агентлагаар ажил эрхлэлт

Хөдөлмөр эрхлэлтийн агентлагийн үйлчилгээ нь үйлдвэрлэлийн шаардлагатай чиглэлээр, ялангуяа үйлдвэрлэх, боловсруулах үйлдвэрт (жнь: автомашин, инженерчлэл, хуванцар үйлдвэрлэл, хүнсний үйлдвэр, барилга, цахилгаан техникийн үйлдвэр) ажилчдыг зуучлах чиглэлээр мэргэшсэн.

RAPASOL CZ байгууллагын хүчийг олж мэдээрэй

Хэрэв та зөв цагийг хүлээж байсан бол энэ боломжийг ашигла, учир нь яг одоо цаг нь иржээ. Бид таны төлөө энд байна!

БИДНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА

Яагаад заавал бид?

Орчны талаархи төгс мэдлэг

Тус компанийн төв болон баруун Европын зах зээл дээрх үйл ажиллагаа нь тухайн зах зээл, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, бизнесийн түншүүдийн шаардлагыг маш сайн мэддэгээрээ улам бүр баталгаажин нэмэгддэг. РАПАСОЛ ЦЗ / RAPASOL CZ нь эдгээр зах зээлд үйл ажиллагаагаа цаашид хөгжүүлж, шинэ мэдлэг, туршлагаа гадаад зах зээлээс дотоодын зах зээлд шилжүүлэхэд бэлэн байна.

Мэргэжитнүүдийн туршлагатай баг

Тус компани нь олон жилийн турш урт хугацааны хамтын ажиллагаа, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээд зэргээр хангахыг үндсэн зорилгоо болгосон баталгаажин туршигдсан компанийн бодлоготой. Энэхүү зорилгод хүрэх нэн чухал урьдчилсан нөхцөл бол дотоод тогтвортой байдал ба хэсгүүдийн багийн гишүүд нэг бүрийн туршлага юм, учир нь яг тэд нар олон жилийн туршлагатай бөгөөд улмаар урт хугацааны хамтын ажиллагааны болон бүтээгдэхүүний portfolia багцын үндсэн тулгуур, урьдчилсан нөхцөлийг бүрдүүлдэг.

Чанар, найдвартай байдал

Манай үйлчилгээ, бүтээгдэхүүний багцыг бид маш их анхааралтайгаар тухайн өгөгдсөн шийдлийн өндөр чанар, найдвартай байдлыг чухалчиланг сонгодог. Бидний урт хугацааны стратегийн нэг хэсэг нь таны бизнест аль болох сайн дэмжлэг үзүүлэх, тогтвортой, урт хугацааны өсөлтийг хангах үндсэн зорилго бүхий үйл ажиллагааны чиглэлүүдтэй шууд болон шууд бус холбоотой шинэ чиг хандлага, бүтээгдэхүүн, үйлчилгээг хайж, дүн шинжилгээ хийх явдал юм.