Бидний тухай RAPASOL

YOUR INDUSTRIAL ТАНЫ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТҮНШ

RAPASOL CZ нь 2018 оны дунд үеэс үүсгэн байгууллагдсан шинэ, хурдтай хөгжиж буй байгууллага юм. Гэхдээ компанийн үүсэл хөгжил 2014 оноос тус компанийн гүйцэтгэх захирал Инженер Радек Пажоутын хувийн бизнес хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнтэй холбоотой юм. Эхэндээ байгууллагын үйл ажиллагаа нь Чех улсын хойд хэсэгт үйлдвэрлэлийн хэрэгцээнд зориулсан сав баглаа, боодлоор хангах чиглэлтэй эхэлж улмаар энэхүү үйл ажиллагаа нь өргөжиж БНЧУ-ын бүхий л нутаг дэвсгэрийг хамарсан байдаг. Одоогийн байдлаар тус байгууллага нь Чех болоод Европын зах зээлийн нэр хүндтэй компаний нэг болоод байна. RAPASOL CZ нь одоогоор хурдтай хөгжиж буй бөгөөд бид хэрэглэгчидээ CNC тоног төхөөрөмж, хамтын ажиллагаа,олон улсын хэрэглээний материал импортлох, экспортлох,хүний нөөц болон үйлдвэрлэлийн үйлчилгээ - кабинет тавиур угсралт, буулгалт мөн засварын үйлчилгээ санал болгодог. Цаашлаад бид мөн гэрэлтүүлгийн дизайны шийдлүүдыг (шинэ төсөл, шинэчлэл) багтаасан үйлдвэрлэлийн болон архитектурын гэрэлтүүлэг худалдаа, дистрибьютерийн үйлчилгээ үзүүлж байна. Манай бүтээгдэхүүн болон бидний үйлчилгээ нь таны бизнесийн үр ашгийг нэмэгдүүлнэ.

Бидний зорилго

Өнөөгийн орчин үеийн, дэвшилтэт цаг үе нь ихэнхи корпорацийн салбарын хөгжил, дэвшилийн чиг хандлагаар тодорхойлогдож байна. Бид үүнийг маш сайн ойлгож байгаа ба бидний урт хугацааны төлөвлөгөө нь байнгын болон шинэ үйлчлүүлэгчидтэйгээ илүү ойр ажиллах, тэдэнд инновацийн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэхэд оршино. Зөвхөн энэ замаар бид байгууллага, үйлчлүүлэгчид болон өөрсдийн хөгжлийн бат бөх үндсийг тавиж чадна гэдэгтэй итгэл төгс анхаарч үзэж байна.

Бидний алсын хараа

RAPASOL CZ ХХК нь анх үүсгэн байгууллагдсан цагаас тогтвортой, удаан хугацааны хөгжлийн зорилго тависаар ирсэн. Бидний алсын хараа бол Европын зах зээлд тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрлэгч, боловсруулагч, дистрибьютер болох юм. Бид энэхүү том зорилгодоо хүрч чадна гэдэгтээ итгэл төгс байгаа бөгөөд энэхүү сорилтыг давахаар бат зогссон билээ. Энэхүү зорилтод хүрэх ганц л зам бий: өндөр бүтээмжтэй баг хамт олон - найдвартай бизнесийн түнш - чанартай бүтээгдэхүүн - сэтгэл хангалуун үйлчлүүлэгчид.

Бидний бодлого

RAPASOL CZ ХХК-ний бодлого нь тогтвортой өсөлтийг бий болгож түүнийг урт хугацаанд тогтоон барих стратеги юм. Богино болон урт хугацааны зорилгодоо хүрэх гол арга зам бол үргэлж чанарыг эрхэмлэн дээшлүүлэх, салбар тус бүрийг хариуцлагатай, мэргэжлийн өндөр түвшинд байлгаж дотоод үйл ажиллагааг сайжруулсанаар бидний өдөр тутмын үйл ажиллагааг хангах юм.

Бид танд юу санал болгож байгаа вэ

RAPASOL-ЫН ХЭСГИЙН ХУВААРИЛАЛТ

RAPASOL сав баглаа, боодол

Үйлдвэрлэлийн баглаа боодлын материал болон баглаа боодлыг шийдлүүд

Сав баглаа боодлын нэр төрөл нь стандарт баглаа боодлын материал болон тусгай баглаа боодол хөгжүүлэлтийн шийдэлийн сонголттой тоолж баршгүй олон төрлийн загвараас бүрддэг. Засварлах мөн баглах нь танд төвөгтэй байхгүй болно. Эдгээр ашигтай, өргөн цар хүрээ бүхий материал болон системийн ачаар баглаа боодол хийх нь хялбар сонирхолтой үйл ажиллагаа болно. Энэхүү саналд мөн экспорт болон зэврэлтээс хамгаалах иж бүрэн материал багтсан болно.

RAPASOL үйлдвэрлэл

CNC-боловсруулах үйлчилгээ

Машинд боловсруулсан бүтээгдэхүүний салбар нь мянга хүртэлх тооны хүчин чадалтай CNC технологийг ашиглан захиалгат үйлдвэрлэл хийдэг.

RAPASOL худалдаа, арилжаа

Импорт, экспортын үйл ажиллагаа

Гадаад худалдааны салбар нь олон улсын үйлдвэрлэлийн түүхий эдийн (хуванцарын үртэс, PP/PE, хаягдал болон бусад бараа) импорт, экспортыг хариуцдаг.

RAPASOL үйлдвэрлэлийн үйлчилгээ

Үйлдвэрийн угсралт, буулгалт болон засварлах үйлчилгээ

Энэ салбар нь логистикийн тусгай угсралт, буулгалт болон засварын үйлчилгээ үзүүлэхээр чиглэсэн

Rapasol агентлаг

Хүний нөөц, ажил эрхлэлт

Хүний нөөцийн салбар нь үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ялангуяа автомашины үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг газруудад боловсон хүчин бэлдэн зуучлах болон боловсон хүчний зөвлөгөөний асуудалд чиглэн ажилладаг. Бид голчлон гадаадын ажилчдыг энгийн болон тусгай мэргэжлийн ажлын байранд зуучилдаг.

RAPASOL гэрэлтүүлэг

Архитектурын болон үйлдвэрлэлийн гэрэл, гэрэлтүүлэг

Гэрэлтүүлгийн салбар нь аж үйлдвэрийн болон архитектурын олон төслүүд дээр хамтран ажилладаг. Гэрэлтүүлгийг дотоодын болон ялангуяа гадаадын томоохон гэрэлтүүлэг үйлдвэрлэгчдээс дистрибьюторэлдэг.

Манай Баг

ӨНДӨР ЧАДВАРТАЙ БАГ ХАМТ ОЛОН НЬ БИДНИЙ ТӨСЛИЙН АМЖИЛТЫН ҮНДЭС

Инженер Радек Пажоут
Гүйцэтгэх захирал

Салбар тус бүрийг чиглүүлэх, бизнесийн үйл ажиллагааг хөгжүүлэх болон бизнесийн түншүүдийн дотоод уялдаа харилцааг хангаж удирддаг

Инженер Иржи Лэви
Мэдээлэл технологийн (МТ) менежер, хөгжүүлэгч

МТ-ийн салбар, SEO оновчлол болон байгууллагын мэдээлэлийн систем удирддаг

Инженер Иржи Тишэр
GDPR-ийн хариуцагч төлөөлөгч ба удирдлага

Хүний нөөцийн хэлтсийн мэргэжлийн хянагч, хувийн мэдээллийг хамгаалах ерөнхий журмын (GDPR) удирдлага

Undrah Chimeddagva
АЗИ- төслийн ахлах зохицуулагч

Агентлагийн хөдөлмөр эрхлэлтийн төслийг зохицуулах, бүрэн хариуцаж удирдана. Ажилчдыг удирдан зохион байгуулах болон ажлын санал дэвшүүлэх (Ази болон Зүүн Европ).

Иржи Долэжал
Худалдаа хөгжилийн хэлтэсийн менежер

Бизнесийн стратеги боловсруулах, гүйцэтгэх, байнгын хэрэглэгчидийн харилцааг хариуцан удирдах, байгууллагын багын удирдлагын уялдааг хангана.

aboutUs.fourth.person6.name
aboutUs.fourth.person6.position

aboutUs.fourth.person6.description

RAPASOL CZ-ийн хүчин чадлыг эндээс мэдэж чадна ЯГ ОДОО БИДЭНТЭЙ ХОЛБОГДООРОЙ

Хэрвээ та тохирсон цагийг хүлээж байсан бол танд цаг хугацаа нь иржээ. Боломжийг бүү алдаарай Таны төлөө бид байна!

Бид бүх чадлаараа ажилладаг Таны бизнесийн төлөө

Бидэнтэй хамтарч ажилласанаар:

  • Байгууллагын бүх хэлтсийн ур чадвартай мэргэжлийн хандлага, дэмжлэг
  • Олон төрлийн үйлдвэрлэлд зориулсан маш нарийн шалгасан өндөр чанартай бүтээгдэхүүн
  • Таны бизнесд тохирсон үйлдвэрлэлийн үйлчилгээ
  • Эдийн засгийн урт хугацааны өсөлтөд төвлөрсөн найдвартай бизнесийн түнш